Төрийн албаны шалгалтад 76 хүн тэнцжээ
Өмнөговь аймагт төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулж, 76 хүн тэнцсэн байна.
Аймгийн хэмжээнд нийт 336 хүн бүртгүүлснээс 277 хүн шалгалтаа өгсөн байна. Гурван үе шаттай явуулсан шалгалтын эхний ерөнхий мэдлэг сорих шалгалтад 103 хүн тэнцсэн байна. Хоёрдугаар шатны монгол хэл бичгийн ур чадварын сорилтод 84 хүн тэнцсэн бол гуравдугаар шатны дүн шинжилгээ хийх чадварын сорилтод 76 хүн тэнцжээ.