Өмнөговь аймгийн 16271 төлийн 999 нь ботго байна

592
Аймгийн хэмжээнд нийт 16271 төл хүлээн аваад байгаа бөгөөд гарсан төл 99,9 хувьтай бойжиж байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд 1233.6 мян толгой хээлтэгчийн 50 орчим хувь нь хээлтүүлэгт орсон байна. Одоогийн байдлаар төллөвөл зохих 612.7 мян толгой хээлтэгч төллөхөөс 2.7 хувь нь төллөөд байна гэж Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Гарсан нийт 16271 төлөөс ботго 999, унага 22, тугал 68, хурга 9553, ишиг 5629 хүлээн авчээ.
Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт 6546 малчин өрхөд 2.8 сая гаруй толгой мал хаваржиж байна. Хонин толгойд шилжүүлснээр 4,1 сая толгой мал байгаа бөгөөд нийт мал сүргийн 20 хувь нь дундаж тарга хүчтэй, 80 хувь нь дундажаас доош тарга хүчтэй байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn