"Хотол Таван эрдэнэ" хоршоо аймгийн Онцгой комисст нэг сая төгрөг хандивлав

384


Өмнөговь аймагт үйл ажиллгаа явуулдаг "Хотол Таван эрдэнэ" хоршоо аймгийн Онцгой комисст нэг сая төгрөг хандивлав. 15 сумын 532 гишүүнтэйгээр 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа аймгийн хамгийн том хоршооны нэг юм. Тэд малын гаралтай түүхий эдийг зах зээлийн өндөр ханшаар малчдаас авдаг бөгөөд өвс тэжээл зэрэг малчдад хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Өнөөдөр тус хоршооны хамт олон аймгийн удирдлагуудтай уулзаж, хоршооны ажил байдлаа танилцууллаа. Энэ үеэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цар тахлын хүнд үед аймгийн Онцгой комисст ийнхүү хандив өгчээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn