Даланзадгад, Номгон сум бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

445
Өмнөговь аймгийн Даланзадгад, Номгон сум өнөөдөр 18.00 цагаас энэ сарын 26-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ.
Даланзадгадаас Дархан-Уул аймаг руу очсон хоёр иргэн коронавирусний халдвартай нь тогтоогдсон бол Номгон суманд Улаанбаатараас ирж өвчтэй ээжийгээ эргээд буцсан иргэн мөн халдвартай нь батлагдсан юм. Тухайн бүс нутгуудад ойрын болоод дам хавьтлыг тогтооход асуудал үүсч байгаа тул ийм арга хэмжээ авч байгааг аймгийн Онцгой комисоос мэдээллээ.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед өрхийн нэг иргэн ойр байрлах дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүнээ авахыг анхаарууллаа. Мөн гэмтэл, яаралтай мэс ажилбар, оршуулгын ажил зэрэгт зөвшөөрлийн дагуу хөдөлгөөнд оролцоно. Хүнс, шатахуун, уул уурхайн ачаа тээврийнхэн вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлагатай. Тухайн хугацаанд эрүүл мэнд, цагдаа, онцгой, цахилгаан станц зэрэг байгууллагууд ажиллана. Бусад төрийн байгууллагын нийт ажиллагсдын 10 хувь нь ажиллаж болох юм. Хүнсний дэлгүүр 10:00-17:00, эмийн сан 10:00-22:00 цаг хүртэл ажиллана.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn