Даланзадгад Баяндалай чиглэлийн зорчих хөдөлгөөнийг түр хаав

338
Даланзадгад Баяндалай чиглэлийн авто замын зорчих хөдөлгөөнийг хаалаа. Тус аймгийн зарим нутагт усархаг аадар бороо орсны улмаас тухайн чиглэлийн авто зам эвдэрсэн тул ийм шийдвэр гаргаад байгаа ажээ. Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа О.Чинзориг "Аймгийн төвөөс Оюутын хөтөл хүртэл үеийн улмаас зам эвдрэлтэй байна. Үерийн ус зам дагуу урссан учраас замын эвдрэл их байгаа тул энэ чиглэлд иргэд зорчихгүй байхыг анхааруулж байна" гэлээ.
Мөн уулаас буусан үерийн усыг аймгийн төв рүү оруулахгүйн тулд Даланзадгадаас Баяндалай чиглэлд гарч байгаа хэсэгт авто замыг сэтэлж ус урсгасан. Үүнээс гадна аймгийн төв Даланзадгадад хэд хэдэн чиглэлийн авто замыг сэтэлж, үерийн усыг зайлуулах арга хэмжээг аваад байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn