Засгийн газар: Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулах тухай тогтоол баталжээ

431
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүд:
  1. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн мэдээг долоо хоног бүр танилцуулдаг. Зээлийн нийт гүйцэтгэл 3.2 их наяд төгрөг байна. Энэхүү цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 210 мянган ажлын байрыг хадгалж чадсан тухай Сангийн яамнаас өнөөдөр мэдээлсэн.
  2. Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулах тухай тогтоолыг өнөөдөр баталсан. Чөлөөт бүсээс гадна боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.
  3. Гадаад харилцааны сайд С.Батцэцэг БНХАУ-д ажлын айлчлал хийгээд амжилттай болсон. Энэ үеэр хил гаалийн ачаа тээврийн нэвтрэлтийг сайжруулах, нүүрсний гарцыг нэмэгдүүлэх гэх мэт Монгол Улсын Засгийн газраас тавьсан бүх саналуудад БНХАУ-ын тал нааштай хариу өгснийг Гадаад харилцааны яам мэдээлсэн.
  4. Дорноговь болон Гашуунсухайт боомтын нөхцөл байдлын талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байгаа. Тодруулбал Замы-Үүдийн гарах чиглэлд өдөрт ачаагүй 100 автомашин, нүүрстэй 10 автомашин гарч байна. Харин орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг өдөр бүр нэвтрүүлж байна хэмээн ярилаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn