Нийтийн тээвэр явж эхэллээ

311


Өмнөговь аймагт хот хоорондын нийтийн тээврийг эхлүүлээд байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнгөрсөн долоо хоногт хот хоорондын нийтийн тээврийн автобус үйлчилгээг явуулж эхэлсэн. Иргэд тусгай журмаар халдвар хамгааллын дэглэмээ барин зорчиж байна. Хот хооронд зорчих иргэд smartgobi.com хаягаар хүсэлтээ илгээж, шинжилгээгээ өгсөн байх шаардлагатай юм. Энэхүү нийтийн тээвэр нь Улаанбаатар хот- Өм.Даланзадгад чиглэлд Мягмар, Лхагва, Бямба, Ням-д Өм.Даланзадгад-Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Ням гарагуудад тус тус өглөөний 09:00 цагаас явна. Тасалбарыг smartgobi.com зөвшөөрлийг үндэслэн кассаар бичиж байгаа бөгөөд тодруулах зүйлсээ 80903708 дугаараас лавлахыг аймгийн Онцгой комиссоос зөвлөлөө.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn