Аймгийн онцгой комисст түргэвчилсэн оношлуур хандивлах аян үргэлжилж байна
Нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн дунд аймгийн онцгой комисст түргэвчилсэн оношлуур хандивлах аяныг зарлаад байгаа юм.Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Автотээвэрчдийн нэгдсэн холбооноос дээрх аяныг зарлаж аймгийнхаа Онцгой комисст дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ удаад тус холбооны төлөөлөл нүүрс тээвэрлэгч "Их аяны жолооч", "Би ти трейд", "Голден фрейт", "Арвин хишиг ложистик", "Бодь ложистик", "Хонгор бэйс", "Сүүн чимэг транс", "Баян өгий зэгст", "Минжит булган транс", "Тэнгис охь", "Нямхишиг транс", "Коал транс тийм", "Цогтцэций шанх транс", "Энхдэлгэр говь", "Эрдэнэс тээвэр нэгдэл", "Транзит жем", "Улаанбаатар жем" гэсэн компаниуд аянд нэгдэн нийтдээ 13 сая 850 мянган төгрөгийн оношлуурыг Аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө. Энэхүү аяны хүрээнд Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтэнд оролцогч 36 аж ахуйн нэгж нийт 38,440,000 төгрөгийн түргэвчилсэн оношлуурыг хандивлаад байгаа юм.