Аймаг, нийслэлийн удирдлагууд оролцох ЗГ-ын өргөтгөсөн хуралдаан эхлэх гэж байна
Засгийн газрын өнөөдрийн хуралдааныг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, Засгийн газрын түвшинд холбогдох шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах болно гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн.
Энэ дагуу хуралдаан яг одоо Засгийн газрын хуралдааны танхимд эхлэх гэж байна.
Тодруулбал, тус хурлаар Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэх Засгийн газрын холбогдох журамд мод тарих, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх, энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг чанарын үзүүлэлтүүдийг энэ хурлаар шийдвэрлэх аж.