Короновирусийн шинжилгээг роботоор хийлгэнэ

543
Испани улс коронавирусийн шуурхай шинжилгээ авах процессыг автоматжуулахын тулд робот парктай болохоор төлөвлөж байна. Цар тахлын халдварыг хязгаарлан тогтоох тэмцэлд шуурхай шинжилгээ чухал үүрэгтэй ч эмнэлгийн ажилтнууд вирусээр халдварлах эрсдэл өндөр. Тус улсад халдварын улмаас эмч, эмнэлгийн ажилтны хомсдол хэдийн нүүрлэж эхэллээ. Испанид коронавирусийн халдвартай гэж оношлогдсон 35,000 хүнээс 12 орчим хувь нь эрүүлийг хамгаалах салбарын ажилтнууд байгаа юм. Шинжилгээ авах ажлыг роботод даатгаснаар вирус халдах эрсдэл эрс буурна. Мөн Испанид нэг өдөрт авах шинжилгээний тоо одоогийнхоос дөрөв дахин нэмэгдэж 15,000-20,000 орчим болно. Вирусийн шинжилгээг автоматжуулах төлөвлөгөө хэдийн бэлэн болсныг Мадрид дахь Карлос III-ийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Рейчел Йотти бямба гарагт болсон эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм. Тус улс өдөртөө 80,000 хүртэл шинжилгээ гүйцэтгэх боломж бүрдүүлэх дөрвөн ширхэг роботыг тун ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.Засгийн газрын мэдээ сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn