Улсын бүртгэлийн хэлтэст цахим машин буюу киоск машин шийдвэрлэж өглөө
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Улсын бүртгэлийн хэлтэст цахим машин буюу киоск машин шийдвэрлэж өглөө. "Цахим Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд иргэн төвтэй төрийн үйлчилгээний орчинг бүрдүүлэх зорилгоор өөрөө өөртөө уг машиныг шийдэж өгсөн юм. Ингэснээр улсын бүртгэлийн лавлагаа үнэгүй гарах, гадаад паспорт захиалах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг хэвлэх, үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамж төлбөр төлөх зэрэг олон үйлчилгээг эндээс авах боломжтой болж байгаа юм. Иргэдэд ойр хялбар, хурдтай, хүртээмжтэй байдлыг бүрэн хангаж, цаг хугацааны болон эдийн засгийн бодит хэмнэлтийг бий болгоно аймгийн ЗДТГ-ын ОНХА-аас мэдээллээ.