Нийт нутгийн 90 хувь гандуу байна

371



Энэ жил Өмнөговь аймгийн нийт нутгийн 90 хувь гандуу, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг онцгой анхаарууллаа. 

Өмнөговь аймгийн 6100 малчин өрхөд 3,0 сая толгой мал сүрэг өвөлжих урьдчилсан мэдээ байна. Өвөлжилтийн бэлтэл байдлыг хангах ажлын хэсэг хуралдаж аймаг, сумын аюулгүй нөөцийг бүрдүүлэх, намар өвлийг гарз хохирол багатай даван туулах бэлтгэлийг хангах ерөнхий төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэхээр болов. Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл гэхээс илүү мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлээ хангах. Өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, малчид иргэд рүү хандсан дорвитой ажил арга хэмжээг зохион байгуулахад онцгой анхаарахаар болов. Энэ талаар Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Т.Батжаргал: -"Аймгийн нөөцөд 500 тонн өвс, 100 тонн тэжээл, сум бүр 130 тонн өвс, 30 тонн тэжээлбэлтгэх албан даалгавар ирсэн. Үүний хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар манай аймгийн 90 хувь нь гантай байна. Энэ сард бороо орохгүй бол өвөлжилтийн байдал хүндрэх нь тодорхой болоод байгаа юм. Бэлчээрийн гарц муу учраас байгалийн хадлан бэлтгэх боломжгүй" гэлээ.      

Тиймээс Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн аюулгүй нөөцөд 2450 тонн өвс, 550 тонн тэжээлийг татаж нөөцөлнө. Энэ ажилд 1,3 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Улс, орон нутгийн төсөв мөнгө аль боломжтой хувилбараар аюулгүй нөөцөө бүрдүүлж төр засгаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллах юм. Мөн ингэхдээ малчдаас гадна ард иргэдийн хүч оролцоог нэмэгдүүлж байж өвлийг гарз хохирол багатай даван туулна гэж үзэж байна. Тухайн нөөцлөх өвс тэжээл нь Өмнөговь аймгийн нийт мал сүргийн 30 хувийг гурав хоногт тэжээхэд хүрэлцэх юм. Иймд малчид өөрсдөө тус бүр аюулгүйн нөөцөө базаах хэрэгтэй гэж мэдээлэв.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn