Орон нутагт дутагдалтай мэргэжлээр суралцах оюутнууд батламжаа гардлаа

408


Тэтгэлэгт хамрагдсан 24 оюутан батламжаа гардан авлаа. Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг Өмнөговь аймагт дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна.
Дээрх хугацаанд давхардсан тоогоор 349 оюутан хамрагдаж сургалтын төлбөрөө 100 хувь шийдвэрлүүлэн суралцаж байгаа юм. Энэ жил шинээр 24 оюутан хамрагдахаар аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулав. Малын эмч, төмөр зам, хүний их эмч, бага ангийн багш, дуу хөгжмийн багш зэрэг орон нутагт дутагдалтай мэргэжлээр сурч байгаа оюутнууд хамрагдсан байна. Тэд 2.8 голч буюу түүнээс дээш үнэлгээтэй суралцах ёстой. Сурч байх хугацааны сургалтын төлбөрийг орон нутаг бүрэн хариуцаж төлнө. Харин төгсөж ирэхэд нь орон нутагтаа заавал ажиллуулах ба ажлын байранд зуучилж өгөх юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn