65.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

354


"Оюутолгой" ХХК 2015 оноос Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байгаа юм. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гаас 65.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж тус аймгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулжээ.
Өмнөговь аймаг улсдаа гурван удаа шилдэг аймгаар шалгарсан бөгөөд энэхүү амжилтад "Оюутолгой" ХХК-ийн оруулсан хувь нэмрийг үнэлж батламж гардууллаа. Өмнөговийнхон 2017, 2018, 2019 оны ажлаараа улсдаа тэргүүлж Монгол Улсын "Шилдэг аймаг" болсон билээ. Энэхүү амжилтад тус аймгийн нийт иргэд, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн үүрэг оролцоо, хөдөлмөр зүтгэл хамгийн чухал байсныг аймгийн удирдлагууд онцолж байлаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn