ХОТ, АЙМАГ, СУМ ХООРОНДЫН ЗАМД ХЯНАЛТЫН ПОСТУУД АЖИЛЛАНА

200

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласныг зогсоосонтой холбогдуулан коронавирусын халдвараас болон гэмт хэрэг зөрчлөөс ард иргэдээ урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөговь аймгийн хэмжээнд Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар, Даланзадгад-Цогтцэций-Ханбогд-Гашуун сухайтын хилийн боомт, Даланзадгад-Баяндалай-Ноён-Гурвантэс-Шивээхүрэнгийн хилийн боомт гэсэн босоо, хэвтээ тэнхлэгийн автозамын дагуу 15 цэгт хяналтын постонд Онцгой байдал, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Автотээврийн байгууллагатай хамтран 43 алба хаагч, ажилтан 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Иргэд та бүхэн тээврийн Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хот хоорондын замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалах бүс хэрэглэхэд онцгойлон анхаарч, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхааруулж байна. 
Эх сурвалж: Өмнөговь Цагдаагийн Газар

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn