Монгол хэлийг хориглосноос болж, нэг хүүхэд, нэг багш амиа хорлов!

331

Өвөр Монголд эцэг эхчүүд хичээл зогсоох хөдөлгөөн өрнүүлж, "дотуур байрнаас хүүхдээ авна" гэж хаа сайгүй тэмцэж байна. Хүүхдүүдийг өгөхгүй байх шийдвэрийг дээрээс өгчээ.
Түнляо хотын Шивэртийн дунд сургуулийн гадна тийм тэмцэл өрнөх үеэр нэгэн эхийг төрийн хүчний байгууллагынхан харгисаар зоджээ. Үүнийг харсан 5-р ангийн хүү нь хямран бачимдаж, "гаръя" гэхэд гаргаагүй учир, "гаргахгүй бол цонхоор үсэрнэ" гэжээ. Тэгсэн ч гаргаагүй учир цонхоор үсэрч, хүнд бэртжээ. Түргэний тэрэг ирж, авч явсан ч замдаа нас баржээ.
Шилийн гол аймгийн Шулуун хөвөөт цагаан хошуунд нэгэн монгол хэлний багш эсэргүүцлээ илэрхийлж, амиа хорложээ. 
 12996 12997 12998 12999
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn