Америкийн кино академи “Оскар”-ын “Шилдэг кино”-нд өрсөлдөх бүтээлд тавих шинэ стандартууд

28

“Өөрчлөлт хийх цаг иржээ. Бид “Оскар”-ын 96 дахь шагналаас эхлэн “Шилдэг кино” ангилалд тавих шинэ стандартаа танилцуулж байна. 2024 оноос эхлэн кинонуудад эдгээр дөрвөн шинэ стандартын дор хаяж хоёр нь багтах ёстой. Шинэ дүрмээр жүжигчид, найруулагчид болон мэргэжлийн бусад хүмүүсийн хувийн харилцааг тогтооно” гэж Америкийн кино академиас мэдэгджээ.
Тухайлбал, киноны дор хаяж нэг чухал дүрийн жүжигчин, эсвэл ач холбогдолтой туслах дүрийн жүжигчин нь олонд тэр бүр танигдаагүй арьс, угсаатны бүлгийнх байх ёстой. Өөр нэгэн боломжит шалгуур нь туслах дүрийн дор хаяж 30 хувьд нь ЛГБТ, өнгөт арьстан, эсвэл угсаатны бүлгийнхэн, эмэгтэйчүүд, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн тоглох гэж заажээ. Кино бүтээгчид түүнчлэн тэдэнд гол үйл явдлыг зангидсан дүр өгөх ёстой.
Өөр нэгэн шалгуур нь дээрх дурдсан бүлгийн төлөөлөгчдөөс кино бүтээх, сурталчлахад аль болох оролцуулах ёстой. “Оскар”-т өрсөлдөгчид түүнчлэн эмэгтэйчүүд, ЛГБТ-ын төлөөлөгчид, өнгөт арьстан болон угсаатны цөөнхүүдийг сургаж, дадлагажуулахад тодорхой хэмжээний хөрөнгө гаргасан байх ёстой гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn