Коксжих нүүрсний Элга ордын 100%-ийн эзэмшигч шинээр тодорлоо

560

“Мечел” компани нь сайн чанарын коксжих нүүрсний Элга орд дахь 51%-ийн эзэмшлээ 100 тэрбум рублиэр худалдахаар хөрөнгө оруулагчдад санал болгосон юм. Нийт 15 компаниас санал ирснээс хамгийн өндөр дүнтэй буюу 80 тэрбум рублиэр “А Проперти” компани худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн. Оросын Холбооны монополийн эсрэг албанаас (2020.02.28) ордын хувь эзэмшлийг худалдах зөвшөөрлийг олгосон байдаг.
ОХУ-ын Якут дахь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордын 51%-ийг 89 тэрбум рублиэр “А Проперти” компани худалдан авлаа. Үүний зэрэгцээ “Внешэкономбанк”-ны 107 сая ам.долларын “Мечел” компанийн өрийг барагдуулав. Ингэснээр “А Проперти” нь нийт 142 тэрбум рублиэр ордын 51%-ийг эзэмшиж байгаа юм.
Түүнчлэн, ордын үлдсэн 49%-ийг эзэмшлийг 45 тэрбум рублиэр Газпромбанкнаас худалдаж авах опцион гэрээг үзэглэжээ. Өөрөөр хэлбэл, “А Проперти” компани Элга ордын төслийг 100% эзэмшинэ. Энэхүү гэрээний хүрээнд 49%-ийг худалдан авах санхүүжилтийг компани өөрийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг ашиглаж, банкуудаас зээлсэн гэдгийг мэдэгджээ. Элга ордын 49%-ийг Газпромбанк 2016 онд 34.4 тэрбум рублиэр худалдан авч өнөөг хүртэл эзэмшиж буй.
“Мечел” компанийн хувьд ордын 51%-ийн эзэмшлийн төслийг сүүлийн 10 жил хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд нийт 2 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.
Г.ОД, MININGJOURNAL.MN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn