2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордын 51%-ийг 100 тэрбум рублиэр худалдана

516

Оросын Якут дахь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордын 51%-ийг худалдах тухай мэдээлэл цацагдсанаар Москвагийн хөрөнгийн бирж дээр “Мечел” компанийн ердийн хувьцааны ханш 10%-иар өсчээ. Ингэснээр нэгж хувьцааны үнэ 101.5 рубльд хүрсэн байна.
“Мечел” компани нь сайн чанарын коксжих нүүрсний ордын 51%-ийг 100 тэрбум рублиэр худалдахаар хөрөнгө оруулагчдад санал болгожээ. Тэгэхээр уг төслийн нийт үнэлгээ 196 тэрбум ам.долларт хүрч байгаа юм. Элга төслийн 49%-ийг Газпромбанк эзэмшдэг. 2016 онд Газпромбанк 34.4 тэрбум рублиэр худалдан авсан.
Элга ордын 51%-ийг “Мечел” компанийн санал болгосон дүнгээс 20 тэрбумаар хямд худалдан авах саналаа “А Проперти” компани ирүүлжээ. Нийт 15 компаниас санал ирснээр одоогоор хамгийн өндөр дүнтэйд тооцогдож байна. Оросын Холбооны монополийн эсрэг албанаас (2020.02.28) ордын хувь эзэмшлийг худалдан авах зөвшөөрлийг “А Проперти” компанид өгчээ.
ЭХ СУРВАЛЖ: MININGJOURNAL.MN


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn