Худалдаа үйлчилгээ, олон нийтийн газруудад хяналтын баг ажиллана

386
Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын хамтарсан баг 12-р сарын 31-нийг дуустал худалдаа үйлчилгээ, олон нийтийн газраар эргүүл хяналтыг хийнэ.
Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, мэргэжлийн байгууллагын зөвлөгөө мэдээллийг өгөх юм. Мөн илэрсэн зөрчлийг арилгах шаардлага, хяналт тавьж ажиллана. Зөвлөгөө, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авах ажээ. Хяналтад иргэд олон нийтийн оролцоо чухал бөгөөд ямар нэгэн зөрчлийн талаарх баримт нотолгоотой мэдээллийг аймгийн Шуурхай штабын 7053-3336, 7053-3337 дугаарт хүлээн авна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn