Мандалговь-Даланзадгад чиглэлийн автозамыг засварлах хөрөнгийг шийдлээ

38

Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд Засгийн газар хуралдаж, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3,4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгасан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ хөрөнгийг шийдвэрлэхээр болжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сарын 27-нд /2022-05-27/ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллахад Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамыг завсарлах асуудлыг хамгийн олон иргэн хөндөж тавьсан. Уг уулзалтын үед Ерөнхий сайд шийдвэрлэх боломжтой талаар дуулгаж байсан билээ.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn