Тэгш ой нь тохиож буй аймгуудын наадам энэ сарын 22-ноос эхэлнэ
![](http://nutag.mn/uploads/posts/2022-07/1658118431_65ddc0f5345ea2696f9e455d2725d6526b732a50.jpg)
эдгээр аймгууд долдугаар сарын 22-31-ний хооронд тэгш ойгоо тэмдэглэж, бүсийн уралдааныг зохион байгуулахаар болсон.
Тухайлбал, Баянхонгор аймаг даншиг наадмаа 22, 23-нд, Өвөрхангай аймаг 25-27-нд, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатар, Баянхонгор аймаг ойн баяр наадмаа 29-31-ний өдрүүдэд тэмдэглэх юм байна.
Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан 22-24-нд Хэнтий аймагт, баруун бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд Ховд аймагт, төвийн бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт болно.