ӨМНӨГОВЬ: 320 айл төвлөрсөн цэвэр, бохирын шугамд холбогдоно
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1, 2, 4, 5, 6, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт "Нутгийн Хишиг" хөтөлбөрийн хүрээнд бохир ус зайлуулах 4.1 км шугам, цэвэр усны 1.2 км шугамыг улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Шугамын ажлыг орон нутгийн төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Хос Бор Морь" ХХК гүйцэтгэсэн. Энэхүү шугам сүлжээ ашиглалтад орсноор бохирын шугамд 248 өрх, төвлөрсөн усанд хангамжид 72 өрх холбогдох боломж бүрдэж байна.