Хүүхдүүдийн сурч хөгжих орчинг бүрдүүлж байна

415


Өмнөговь аймагт хүүхдүүдийн ая тухтай орчинд сурч боловсрох орчин нөхцлийг бүрдүүлж өгч байна.
Өмнөговь аймгийн ЗДТГ-ийн Нийгмийн бодлогын хэлтэс, БСУГ-аас Даланзадгад сумын зарим сургуульд ус цэвэршүүлэгч, ариутгалын багцыг гардууллаа. Аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд гэрээний хүрээнд дээрх ажлыг зохион байгуулжээ. Ингэснээр хүүхдийг сургууль дээрээ тогтмол цэвэр уус уух боломжийг бүрдүүлж өглөө. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2-р сургуулийн дулааны шугам сүлжээ, 7 дугаар сургуулийн спорт заал, 4 дүгээр сургуулийн урлаг заалны тайзны хөшиг тогтоогч, дуу намсгагчийг хийж хүүхдийн сурч хөгжих ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж байна.
Ташрамд 2021-2022 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 22 сургуульд 14854, 30 цэцэрлэгт 4-5 настай 2353 суралцагч элсэн суралцана.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn