ХААН Банк, “АйСиТи” групп хамтран ЖДБ эрхлэгчдэд зориулсан цахим экосистемийг бүрдүүлнэ

Ажлын байр шинээр бий болгох, инновац нэвтрүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд Жижиг, дунд бизнес (ЖДБ) том байр суурь эзэлдэг. Дэлхийн банкны судалгаагаар 2030 онд дэлхий даяар хөдөлмөрийн зах зээлд гарч ирж буй ажиллах хүчнийг хангах 600 сая орчим шинэ ажлын байр хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Иймээс ЖДБ-ийг эрчимтэй дэмжиж, бодлогоор хөгжүүлэх нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн нэн тэргүүний зорилго хэвээр байна.