Нүүрс тээврийн жолооч нар архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн хэрэг дахин гарчээ

37

Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас  архидан согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрсэн гэх хэргийг шалгаж байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс тээврийн жолооч нар бүлэглэн зодолдох үеэр тус сумын харьяат 36 настай эрэгтэй амиа алджээ. Албаныхан хэргийн газраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн есөн эрэгтэйг саатуулж, эрүүлжүүлэх байрт хүргэсэн байна
Дашрамд дуулгахад өнгөрсөн зургадугаар сард мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс тээврийн жолооч нар архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарч байсан билээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn