ӨМНӨГОВЬ: Шивээхүрэн боомтыг цахилгаан дамжуулах агаарын сүлжээнд холболоо

297


Өмнөговь/МОНЦАМЭ/ 
Шивээхүрэн боомтын “Морин заг” суурьшлын бүсийг цахилгаан дамжуулах агаарын сүлжээнд холбох ажлыг хийж дуусгалаа.


Тус суурьшлын дэд бүтцийг шийдвэрлэснээр бүс нутгийн хөгжил сэргэлтэд ач холбогдол ихтэй юм. “Морин заг” суурьшлын бүсэд50 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж,300 гаруй иргэн суурьшижбайна.


Үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд тав тухтай орчинд үйлчилгээ үзүүлэх боломжгүй өөрийн гэсэн газаргүй байсан юм. Харин 2005 онд Гурвантэс сумын ЗДТГ-аас үйл ажиллагаа явуулж байгаа 12 өрхөд газар шийдвэрлэж өгчээ.


Цар тахлын улмаас зогсонги байдалд байсан уг боомтыг сэргээж, үйл ажиллагааг жигдрүүлэх, тэнд ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сайжруулах зорилгоор 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/04кВ-ын чадалтай дэд өртөө, 0,4кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгууллаа. Цахилгаан дамжуулах агаарын сүлжээнд ийнхүү холбогдсоноориргэдийн ажиллаж, амьдрахтаатай орчин нөхцөлбүрдлээ.


Тусажлыг “Умардын эрчим инженеринг” ХХКхурдан шуурхай хийж гүйцэтгэнхүлээлгэн өгчээ.Цаашид уг суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөө, зогсоол, хогийн цэг, сүүдрэвч, нийтийн бие засах газар зэргийг орон нутгийн хөрөнгөөр тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна.


Шивээхүрэн боомтын “Морин заг” суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн сэтгэгдэл өндөр байна.


Хувиараа бизнес эрхлэгч: С.Тамир:


-Би 2009 оноос хойш энд ажиллаж амьдарч байна. 2012 онд хоёр давхар байшин барьсан. Тог цахилгаан дэд бүтэц шийдэгдээгүй байсан болохоор сүүлийн хэдэн жил зогсолт хийсэн байсан юм. Харин тог цахилгаанд холбогдсоноор үйл ажиллагаагаа эхлэх бүрэн боломжтой болж байгаадаа аймаг, сум орон нутгийн удирлагадаа маш их баярлаж байна. Гэр бүлийнхээ өмнөөс маш их талархаж байгаагаа дахин дахин илэрхийлж байна. 



Хувиараа бизнес эрхлэгч: Д.Мөнхдалай:

-Сүүлийн 5 жил энд үйл ажиллагаа эрхэлж байна. Тог цахилгаангүй нөхцөлд худалдаа үйлчилгээ хийнэ гэдэг маш хэцүү. Бараа бүтээгдэхүүнээ хангалттай татаж нөөцлөх боломжгүй. Бага багаар байнга л таталт хийнэ. Энэ нь эдийн засгийн хувьд ч, цаг хугацааны хувьд ч хүндхэн байлаа. Харин одоо тог цахилгаантай болсноор бидэнд том боломж таатай нөхцөл бүрдэж байна. Дэлгүүрээ өргөжүүлэх, цаашлаад 8 нэрийн болгох төлөвлөгөө гаргаж байна. Тог цахилгаанд холбож өгсөнд маш их баярлаж байна.



Хувиараа бизнес эрхлэгч: О.Насанжаргал:


-Анх энэ өртөө эхлэхэд л үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд хамгийн хүндрэлтэй байсан нь мэдээж тог цахилгаан байлаа. 5 том мотор, 3 генераторын ард гарсан даа. Тог цахилгаантай болсонд хувьдаа хөл газар хүрэхгүй л баяртай явна. Би ч гэлтгүй энд үйл ажиллагаа явуулж байгаа хэн бүхэн л баярлаж байна. Тог, замаа дагаад хөгжил ирдэг гэдэг. Дэлгүүрээ илүү тохижуулж орчин нөхцөлийг нь илүү сайхан болгож, тохь тухтай байлгах тал дээр эгч нь их анхаарч ажилладаг. Бизнесмэн хүн чинь үргэлж л нэмж өргөжиж явахыг л эрмэлздэг. 7-8 хүнийг ажлын байраар хангаад улсдаа татвараа төлөөд ингээд явж байгаа. Одоо тог цахилгаанд холбогдоод бүр л илүү сайхан боломж нээгдэж байна. Та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. 


https://montsame.mn/mn/read/310313скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn