Япон улс G7-ийн дээд хэмжээний уулзалтад Зеленскийг урина

313

Хирошимад болох G7-ийн дээд хэмжээний уулзалтад Украины Ерөнхийлөгч Зеленскийг Япон улс урихаар төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр цахимаар энэ уулзалтад оролцож магадгүй гэж Nikkei сонин мэдээлжээ.
 
Эх сурвалжийн мээдэлснээр, G7-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Орос, Украины сөргөлдөөнийг эрчимтэй хэлэлцэх нөхцөл бий болгохыг Японы эрх баригчид хүсэж байгаа гэнэ. Энэ дээд хэмжээний уулзалтад оролцсоноор Украины Ерөнхийлөгч улс орон дахь нөхцөл байдлаа барууны орнуудын тэргүүнүүдэд шууд хэлэх боломжтой гэж Японы Ерөнхий сайд Фумио Кишида үзэж байгаа аж.
 
Энд дуулгахад, 2023 онд G7-г Япон улс даргалах юм. G7-ийн дээд хэмжээний уулзалт гуравдугаар сарын 19-21-ний хооронд Хирошима хотод болохоор товлогджээ. Өнгөрсөн оны зун болсон G7-ийн дээд хэмжээний уулзалтад Зеленский Германы урилгаар цахимаар оролцож байв. 
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/546104
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn