Өмнөговь аймагт сураггүй алга болсон 21 настай эрэгтэйг ЭСЭН МЭНД олжээ

370

Өмнөговь аймагт сураггүй алга болсон 21 настай эрэгтэйг хээр явж байхад нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Тодруулбал,Өмнөговь аймгийн Гурвантэс тус сумын харьяат иргэн Ө гуравдугаар сарын 01-ний /2023.03.01/ өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 23:33 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасаг, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн алба хаагчид, Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газар, “Шуглаа-Уул” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Эс жи эс” ХХК, “Мак” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө /21 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагааны хүрээнд гуравдугаар сарын 02-ны /2023.03.02/ өдрийн 23:58 цагт тус сумын “Баруун-Үнэгтэй” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-ын зайтай/ тухайн иргэнийг хээр явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn