Уруйн үерт гэр бүлийн дөрвөн хүн амиа алджээ

377
Хур ихтэй жил тохиож байгаагаас иргэд, айл өрхүүд усанд автах, улмаар амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээллүүдээс хүргэе.
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт буюу аймгийн төвөөс баруун урагш 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т энэ сарын 24-ний өдрийн 15:10 цагаас 15:40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас уруйн үер буужээ. Уг үерийн усанд 3 том хүн, 1 хүүхэд, 2 гэр, 1 автомашин урссан тухай дуудлагыг онцгой байдлын газар мөн өдрийн 18:10 цагт хүлээн авсан байна. Дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:00 цагт дээр дурдсан газраас буюу гэрээс нь урагшаа 1 км-ийн зайнаас Халиун сумын харьяат 20 настай эмэгтэй Р.Золжаргалын цогцсыг, 20:30 цагт /гэрээс урд зүгт 5 км-т/ 58 настай эмэгтэй Х-ийн цогцсыг, 21:00 цагт /гэрээс урд зүгт 4 км-т/ 62 настай эрэгтэй С-ын цогцсыг, 25-ны өдрийн 08:05 цагт “Хар толгой” гэдэг газар /гэрээс урд зүгт 9 км-т/-аас 7 настай охин С-ын цогцсыг тус тус олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Мөн тус аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Ботгон гол” гэдэг газар буюу сумын төвөөс хойд зүгт 10 км, аймгийн төвөөс урд зүгт 235 км-т 24-ний өдрийн 01:10 цагаас 10:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас уруйн үер буужээ. Үерт ачааны автомашинтай 1 хүн урссан тухай дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллага, “Зээгт” ХХК-ийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар 25-ны өдрийн 13:30 цагт “3ээгт” ХХК-ийн нүүрсний уурхайн жолооч Ц-ын цогцсыг Өлзий булаг багийн “Ботгон гол” гэдэг газраас олж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн. Жолооч Ц нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 59 настай эрэгтэй байжээ. 
Түүнчлэн говийн нутгаар усархаг борооны улмаас объект болон техник хэрэгслүүд усанд автах, суух зэрэг ноцтой нөхцөл байдлууд үүссэн байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд, Борхой, 1,2,3 дугаар баг, нийтийн орон сууцны 4 барилгын орц, 2 айлын гэр, 5 айлын байшин, 1 хүнсний дэлгүүр үерийн усанд автсан тухай мэдээллийг 25-ны өдөр хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь алба хаагчид үерийн усыг соруулж, шуудуй татан үерийн усыг урсгаж аюулгүй болгож ажиллажээ.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2, 4, 6 дүгээр багийн цэвэр, бохир усны шугамын сувагт суудлын автомашин цөмөрсөн 1, гараашийн дээвэр нурж автомашин дарагдсан 1, байшин усанд автсан 1, автомашин үерийн усанд суусан тухай 3 удаагийн дуудлагыг 5-ны өдөр хүлээн авсан байна. Дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, сувагт цөмөрсөн “Ландкруйзер-80” загварын суудлын автомашин, гараашийн дээвэрт дарагдсан “Приус-11” загварын суудлын автомашин, үерийн усанд суусан 3 автомашиныг тус тус татан гаргаж, усанд автсан 1 байшингийн усыг соруулж, аюулгүй болгосон байна.
Мөн тус аймгийн Цогтцэций сумын Цогтцэций, Ханхонгор, Баян-Овоо сумын Билгэх, Цагаан-Овоо, Өгөөмөр баг, Тус сумдын нутгаар 07.25-ны өдөр орсон усархаг борооны улмаас 1 айлын гэр усанд автаж, үерийн усанд автомашин суусан тухай 9 удаагийн /15/ дуудлагыг хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Эсто” ХХК, Спэйшл майнинг сервис” ХХК, “Бодь-Интернэшнл” ХХК, “Шилдэг зам” ХХК-ийн ажилтнууд тус тус ажиллаж, үерийн усанд суусан нийт 11 суудлын автомашиныг татан гаргаж, аюулгүй болгожээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn