Цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас Өмнөговьд цахилгаан тасарчээ

225

Гуравдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь амйгийн Булган, Гурвантэс, Цогт-Овоо, Мандал-Овоо, Баян-Овоо, Номгон, Манлай сумдын нутгаар салхи секундэд 13-18 метр хүрч шороон шуурга шуурлаа.
Дундговь аймгийн төв болон Сайнцагаан суманд салхи секундэд 25 метр, зарим үед 34 метр секунд бусад сумдын нутгаар 16-21 м/с, түр зуур 20-26 м/с болж цаг агаарын онц аюултай хэмжээнд хүрсэн.
Энэхүү цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас ЦДҮС ТӨХК Говийн бүсийн салбарын 220 кВ-ийн Мандалговь-Тавантолгой чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын үзлэгээр 220кВ дундын 32 дугаар тулгуурт гэмтэл гарсан аж.
Гэмтлийг арилгах ажил өглөөний 06:00 цагаас эхэлсэн. 36 цагийн дотор гэмтлийг бүрэн арилгана гэсэн төлөвлөгөөт хугацааг Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээнээс өгчээ.
Гэмтлээс шалтгаалан Өмнөговь аймгийн баруун гурван сумаас бусад хэрэглэгчийн цахилгаан эрчим хүч тасарсан.
Өмнөговь аймгийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан хэсэгчлэн цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулж, Ухаа худгийн цахилгаан станцаас 10 кВ Эмнэлэг, Холбоо, РӨНС, Нисэх хүчдэлд залган, хэсэгчлэн цахилгаан эрчим хүчээр хангаж байна.
ДзДЦС ТӨХК нэмж хүчдэл залгахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа талаар тус аймгийн засаг дарга мэдээлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn