ӨМНӨГОВЬ: Гадаргын усыг хуримтлуулах хөв цөөрмүүдийг байгуулж байна

211


"Говь+Ус" хөтөлбөрөөр гадаргын ус хуримтлуулах хөв цөөрмийг байгуулах ажлыг төлөвлөгөөний дагуу үе шаттай хийж байна. Тус ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 761 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвийн өмнөд хэсэгт хөв цөөрөм байгууллаа. Энэхүү хөв цөөрмийн бүтээн байгуулалтад улсын комиссхяналт шинжилгээ хийжажилласан бөгөөдбайнгын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авчээ.

46 мянган шоо метр ус хуримтлуулаххүчин чадал бүхий угхөв цөөрмийн ажлын гүйцэтгэлийг"Хишиг Юниверс" ХХК хийж гүйцэтгэлээ.
Цөлжилт, газрын хуурайшилттай хамгийн бага зардлаар тэмцэх нэг арга нь хөв цөөрмийг олноорбайгуулаххэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзсэн.Цас, бороо, шар усны үер зэрэг байгалийн усыг тогтоон цөөрөм байгуулах аргыгсүүлийнжилүүдэд сэргээн хэрэглэжэхэлсэн нь ач холбогдол ихтэй юм.

Тодруулбал байгалийн усыг техникийн аргаар тогтоож эргүүлэн газар тариалан, мал аж ахуй, амралт зугаалгын зориулалтаар ашиглах ньэдийн засгийн хэмнэлттэй.
2023 онд Өмнөговь аймгийн Ханхонгор, Гурвантэс, Сэврэй, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт нэмж 4 хөв цөөрөм байгуулах төсөл хэрэгжинэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn