ӨМНӨГОВЬ: Булган суманд 4 улирлын хүлэмжийн цогцолбор байгуулж байна
Өмнөговь аймгийн газар тариалан, аялал жуулчлалын бүс нутаг болох Булган суманд өвөл, зуны хүлэмжийн цогцолбор байгуулах ажлыг төлөвлөгөөний дагуу үе шаттай хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, аймгийн "Нутгийнхишиг" хөтөлбөрийн хүрээнд 1 га талбайгаас авах ургацын хэмжээг өсгөх,тариаланчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх, тогтворжуулах, эрүүл аюулгүй, чанартай хүнсний ногоог тариалж, орон нутгийн зах зээлд нийлүүлэх зорилготой.
Хүлэмжийн цогцолбор нь2 өвлийн, 30 нийлэг хальсан хүлэмжүүдээсбүрдэж байгаа бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр тус цогцолборын үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын баг хяналт шалгалт хийж, ашиглалтад хүлээнавлаа.
Булган суманд2022 онд өвлийн нэг хүлэмж байгуулж бүрэн ашиглалтад оруулсан бол 2023 онднэмжнэгийг ашиглалтад хүлээн авахаар зорин ажиллаж байна.
Энэхүү нийлэг хальсан хүлэмжийн цогцолборыгорон нутгийнтөсвийн219 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулжээ.