Ч.Ундрамын аавын компани зам барихаар малчдыг хүч түрэн, техникээ оруулжээ

216

Өмнөговь аймгийн Хүрмэн, Номгон сумын зааг, Говийн бага дархан цаазат газрын бүсэд Цагаан дэл боомт барихыг нутгийн малчид эсэргүүцсээр ирсэн юм. Тодруулбал, малчид говийн байгалиа хамгаалж үлдэх, амжиргааны эх үүсвэр болсон газар нутгаа алдахгүй байхаар өнгөрсөн оноос эхлэн эсэргүүцсээр байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн шөнө Цагаан дэл уулын боомт руу зам тавихаар  "Ундрах говь" ХХК-ийнхан техник хэрэгслээ оруулжээ.
Ханхонгор сумаас Цагаан дэл уулын боомт хүртэл тавих 270 км зам барих концессийг "Ундрах говь" компани авсан юм байна. Энэ компанийн хувьцааг "Монзол " компани, БНХАУ-ын иргэн Шэн-Ян-Жун-Баотой хамтран эзэмшдэг. "Монзол" компанийн эзэн нь Чойжамцын Чинбат буюу УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав юм.
Тухайн 270 км зам нь Ханхонгор сумаас Цагаан дэл уулын боомт хүртэл тавигдах бөгөөд үүний 140 км нь Хүрмэн сумаар дайран өнгөрөх юм. Энэ зам тавигдаж, боомт нээгдсэнээр Өмнөговь аймгийн урд талын 6 суманд олгогдсон 60 гаруй уул уурхайн лицензийн дагуух  олборлолт эхлэх үндэс бүрдэнэ. Гэтэл нөгөө талаас нь үзвэл, хүнд даацын тээврийн хэрэгслүүд говийн унаган төрхийг алдагдуулж, тэндхийн олон зүйлийн ургамал, ховор ан амьтад устан сүйрэх аюул тулгарах тул нутгийн иргэд эсэргүүцсээр байгаа юм. 

https://tsahiur.mn/n/s/14880
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn