ӨМНӨГОВЬ: Аймгаас хэрэгжүүлж буй бодлогуудыг сайн жишгээр онцоллоо

155


Боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн талаар хэлэлцэж, хамтын шийдвэр гаргахаар "Хүүхдийн хоол" үндэсний чуулганыг2023  оны 6 дугаар сарын 6-нд зохион байгууллаа. Тус чуулганд 1000гаруйхүн оролцсон бөгөөд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхдийн хоол боловсролд”, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Хүүхдийн хоол-Эрүүл мэнд”, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Хүүхдийн хоол-Хүнсний хангамж” сэдвүүдээр тус тус илтгэл тавьжээ.
Харин Өмнөговь аймгаас үндэсний чуулганд аймгийн Засаг дарга Р.Сэддорж болонБШУГ, ХХААГ, ЭМГ, сургууль, цэцэрлэгийн төлөөлөл нийт 14 хүн оролцож, туршлага солилцлоо.

Тус чуулганаар Өмнөговь аймгаас хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн талаар хэрэгжүүлж буй ажлуудыг сайн жишгээр онцолжээ.
Тухайлбал “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн 6 дугаар ангийн 1408 сурагчид үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бол дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 50-100 хувиар нэмэгдүүлж, ЭЕШ-д бэлтгэж буй төгсөх ангийн сурагчдад амт, чанар, шим тэжээл сайтай хоол өгөх боломжийг бүрдүүлсэн нь Монгол Улсын хэмжээнд анхдагч, сайн жишиг болжээ. Өмнөговь аймгийн хэмжээнд10 сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг сайжруулан шинэчлэл хийж,дотуур байр болон цэцэрлэгийн 178 ангидавтомат аяга, таваг угаагчтай болгосноор хүүхдүүдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл энх өсөж торниход чухал ач холбогдолтойажлуудыг зохион байгуулжээ. Мөн "Сүү, тараг" хөтөлбөр нь улсын хэмжээнд анхдагч, үлгэр жишээ хөтөлбөр юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn