Японд хиймэл оюун ухаанд түшиглэсэн автобусны үйлчилгээг туршиж эхэлжээ

2 275


Японы төв нутаг дахь Нагано мужийн Мацүмото хотод хиймэл оюун ухааны давуу талуудад суурилсан захиалгат автобусны үйлчилгээг туршиж эхэлжээ. Энэ автобус 8 хүний суудалтай бөгөөд урьдчилан тогтоосон цагийн хуваарьгүй, тодорхой маршрутгүй. Харин зорчигчдын очих газар, замын түгжрэл зэрэгт хиймэл оюун ухаанаар дүншинжилгээ хийсний дараа хамгийн оновчтой маршрутыг сонгодог байна.

Мацумото хотын захиргаанаас автобусны байнгын үйлчилгээ нэвтрээгүй захын хоёр дүүрэгт нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор даваа гаргаас эхлэн уг туршилтыг явуулж эхэлжээ. Тус хоёр дүүрэгт зорчигчдыг суулгаж буулгах  350 гаруй цэгийг байгуулсан бөгөөд зорчигчид ухаалаг утасны аппликейшн ба бусад хэрэгслийг ашиглан унаа захиалах боломжтой гэдгийг албаныхан хэллээ. Уг автобусыг өглөөний 9:00 цагаас оройн 17:00 цаг хооронд захиалах боломжтой ажээ. Туршилтыг ажлын өдрүүдэд ирэх оны гуравдугаар сар хүртэл явуулна. Зорчигчдын тоо, санал асуулгын дүн зэргийг харгалзан уг үйлчилгээг албан ёсоор эхлүүлэх эсэхийг хотын захиргаа шийдэх юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn