Өмнөговийнхон эхний ялалтаа авлаа

1 216


Алтан цомын барилдааны хэсгийн шатанд сугалаа таарсан Өмнөговь Завхан аймгийн багуудын барилдаан боллоо. Энэ барилдаанд “Говийн хүчтэнүүд” нэг тойргийн даваагаар буюу 15:10-аар ялалт байгуулж хэсгээс шалгарах боломжоо хадгалж үлдлээ.
Эхний тойрогт 5:0-ээр эхлүүлсэн барилдаанд Завханы бөхчүүд 2, 3 дугаар тойрогт даваагаар илүүрхэж даваа унааны харьцааг ойртуулсан ч 4 дүгээр тойрогт “Говийн хүчтэнүүд” дөрвөн даваа авснаар сүүлийн тойрогт ганц л даваа авахад ялалт байгуулахаар болсон юм.
Харин сүүлийн тойрогт 3 даваа авснаар 15:10-аар Завханы бөхчүүдийн буулгаж авлаа.
Өмнөговийн бөхчүүдээс аймгийн заан Б.Баянсүх 5, Улсын начин Ш.Дарханбат, Э.Нямаа, аймгийн заан С.Доржпалам нар тус бүр 3, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн хоёр даваа авлаа. Харин Завханы бөхчүүдээс улсын начин Т.Дүгэрдорж 4, аймгийн арслан А.Нармандах 3, хурц арслан М Амарсанаа 2, аймгийн арслан Х.Болдбаатар 1 даваа авлаа.
Ингэснээр хоёр баг нэг ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй болоод байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn