Өмнөговь аймагт гадаадын компанид хууль бусаар газар олгосон гэх хэрэгт холбогдуулан гурван хүнийг цагдан хорих санал ирүүлжээ

1 671


Өмнөговь аймгийн газар нутгийг хууль бусаар зарсан гэх гурван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр товлогджээ.
Тодруулбал прокуророос Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал, одоогийн Засаг дарга Х.Нэхийт, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадраа нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах санал шүүхэд ирүүлсэн байна.
Уг саналыг хэлэлцэх хурал өнөөдөр 13:30 цагаас СБД, БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. 
Эх сурвалжийн мэдээлснээр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Д.Бадраа БНСУ руу явсан гэх мэдээлэл байна. Хурлын товыг шүүхээс түүний өмгөөлөгчид нь хүргүүлжээ.
Энэ сард болсон нүүрсний сонсголын үеэр Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид газар олгосон асуудал ил болж, хуулийн байгууллагаар шалгуулахаар болоод байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn