Өмнөговь аймгийн нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ

1 527

Өмнөговь аймгийн хэмжээнд 15 сумын 61 багт 6246 малчин өрхөд 2 сая гаруй толгой мал өвөлжиж байгаа бөгөөд 599 мянган толгой малыг зах зээлийн эргэлтэд оруулсан. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Гурвантэс, Ноён, Сэврэй, Манлай сумд маш их эрсдэлтэй байгаа бол бусад 11 сум нь их эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Мөн нийт нутгийн 70 гаруй хувь цасан бүрхүүл тогтсон.
Аймгийн нөөцөөс 203 тн өвс, 32 тн тэжээлийг малчдад олгож, орон нутгийн хөрөнгөөр бүрдүүлсэн аймаг, сумын нөөцийн өвс тэжээлийг 50 хувь хөнгөлөлттэй үнээр олгохоор аймгийн Засаг даргын захирамж гарган, хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг УОК-ын Шуурхай штабаас зохион байгуулсан цахим хурлын үеэр мэдээллээ.
Энэ үеэр өвөлжилтийг өнөтэй даван туулахад бүх талын нөөц бололцоог ашиглах, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхийг анхаарууллаа.
 
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn