ӨМНӨГОВЬ: “Нисдэг баг” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

1 241

Өмнөговь аймгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд "Нисдэг баг" төслийг орон нутагт хэрэгжүүллээ.
"Нисдэг баг" төслийг хэрэгжүүлэхээр орон нутгаас сонгон шалгаруулалт зарлаж, агаарын тээврийн "Геосан" компанитай гэрээ байгуулж, 2023 оны долоодугаар сарын 1-нээс 2024 онынэгдүгээр сарын 13-ныг хүртэл зургаан сарын хугацаанд хөнгөлөлттэй үнээр нислэг хийжээ.
Энэхүү хугацаанд хоёр удаа эмнэлгийн яаралтай тусламжийн нислэг үйлдэж,нийт 45 удаагийн нислэгээр 521 өвчтөн, өндөр настан, жирэмсэн эхчүүд, бага насны 47 хүүхэд, 33 нярай, 122 орон нутгийн иргэд аюулгүй тав тухтай зорчих үйлчилгээгээр ханган ажиллажээ.

Тус төслийн хүрээнд Өмнөговь аймгийн харьяат болон шилжин ирсэн иргэдэдээ хөнгөлөлттэй үнээр долоо хоногт хоёр удаа буюу мягмар, баасан гарагт хот хооронд зорчих үйлчилгээг нэвтрүүлж ажилласан бөгөөд өндөр настан болон яаралтай эрүүл мэндийн тусламж шаардлагатай өвчтөн 99000 төгрөг, иргэд 149000 төгрөгөөр хөнгөлөлтэй нислэг хийж зөрүүг орон нутгаас санхүүжүүлжээ. "Нисдэг баг" төслийг 2024онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn