Шинийн 2-ны өдрөөс цаг агаар тогтворгүй болж, цас орж шуурна

184

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 
Энэ талаар цаг уурч Д.Амарцэцэг мэдээлэхдээ "Нутгийнхаа зүүн талд хүйтэн хадгалагдаж, өдөртөө хүйтний эрч бага зэрэг буурна. Хоёрдугаар сарын 9-нд уулархаг нутгуудаар, 10-нд говийн бүс нутгаар цас орно. Одоогоор шинийн 1-ний өдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх бол шинийн 2-ны өдрөөс цаг агаар тогтворгүй болж, цас орж шуурна" гэсэн юм.
2024 оны хоёрдугаар сарын 7-ноос 2024 оны хоёрдугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хоёрдугаар сарын 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 10-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -2…-7 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -7…-12 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn