Өмнөговийн ИТХ-ын дарга асан Б.Бадрааг улсын хилээр орж ирсэн даруйд нь цагдан хорьжээ

1 860

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраа нь Өмнөговийн газрыг Хятадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа гаднын улс орон руу гарч явсан байдаг. Тиймээс түнийг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /2023.12.25/ шүүхээс гаргасан билээ. 
Тэгвэл Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраа нь саяхан БНСУ-аас Монгол Улсад ирсэн байна. Тиймээс шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг улсын хилээр орж ирсэн даруйд нь Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.  
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүх прокурорын саналыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, яллагдагч Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1, 1.3-д заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг юм. 
https://isee.mn/n/60622


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn