ӨМНӨГОВЬ: Зээлийн өрийн үлдэгдэл 475.3 тэрбум төгрөгт хүрчээ

883
Өмнөговь аймагт 8 банкны 7 салбар, 51 тооцооны төв, 1 тооцооны касс, 59 нэгж банк санхүүгийн үйл ажиллагаа явуулж, түүнд 415 ажилтан ажиллаж байна. Мөнгөн хадгаламжийн үлдэгдэл 247.2 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 34.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Өмнөговь аймгийн банкны салбарын нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны эхний нэг сарын байдлаар 475.3 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 133.0 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Чанаргүйд ангилагдсан зээлийн өрийн үлдэгдэл 14.8 тэрбум төгрөгт хүрч, 1.6 тэрбум төгрөгөөр буурсан бол мөнгөн хадгаламжийн үлдэгдэл 260.6 тэрбум хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Харин 2024 оны эхний нэг сарын байдлаар нийт зээлдэгчийн тоо 52467, нийт хадгаламжийн данс эзэмшигчийн тоо 81444, харилцах данс эзэмшигчдийн тоо 173989, АТМ 56 ширхэг, нийт төлбөрийн карт эзэмшигчдийн тоо 87248 байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn