Украины экс ерөнхийлөгч эргэн ирж магадгүй

517

Украины ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны гуравдугаар сарын 31-нд болох товтой байсан ч дайны цагийн хууулиар сонгуулийг зөвшөөрдөггүй. Тус улсын үндсэн хуульд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зөвхөн залгамжлагч тангараг өргөснөөр дуусгавар болно гэж заасан байдаг. Эндээс харвал одоогийн ерөнхийлөгч Зеленский таван жилийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч гэсэн ерөнхийлөгчийн албан тушаалаа үргэлжлүүлэх боломжтой аж. Түүний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 20-нд дуусна.
Тэгвэл Украины өмнөх ерөнхийлөгч Петр Порошенко хэзээ нэгэн цагт дээд албан тушаалдаа буцаж ирнэ гэж найдаж буйгаа Лхагва гаригт мэдэгджээ. Тэрбээр "Al Jazeera" хэвлэлд ярилцлага өгөхдөө "Гэхдээ сонгуулиас өмнө бид Оросыг ялах ёстой. Энэ дайн Украинаас хальсан. Энэ бол дэлхийн дэг журам, эрх чөлөө, ардчилалтай холбогдож байна. Бид энд тэмцэж, дэлхийг аварч байна" гэжээ.
Эргэн сануулахад, Петр Порошенко 2019 оны сонгуульд Зеленскийд ялагдсан. Тэрбээр Европын эв санааны нэгдлийн намыг тэргүүлдэг.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины сонгуулийн талаар байр сууриа илэрхийлэхдээ "ОХУ энэ өдрөөс хойш Зеленскийтэй ярилцах шаардлагагүй" гэжээ. Мөн ОХУ-ын "Шударга Орос – Үнэний төлөө" намын тэргүүн Сергей Миронов "Тавдугаар сарын 20-ноос хойш Зеленский дарангуйлагч болно" гэсэн байна.
Эх сурвалж: DPA INTERNATIONAL
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn