Ц.Элбэгдорж: Наадуул чинь Зоригийг байх суух газаргүй болтол гутааж, элдвээр доромжилж байсан. Алагдсаных нь дараа, ээ бурхан минь хүний хайлан гээд л...

592

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан ярьсан байдаг. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр /2024.04.11/ NTV телевизийн Лхагвын тойм нэвтрүүлэгт оролцож байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэгвэл тэрбээр нэвтрүүлгийн дараагаар "МҮАН-ын ЕЗ-ийн хурлаар тэр үед тийм зүйл яригдаагүй гэдгийг л би хэллээ. Одоо ч наадуул чинь нохойтож байна. Юун Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх. Харин тэгэж бодсон уу, наадуул чинь Зоригийг байх суух газаргүй болтол гутааж, элдэвээр гүтгэж доромжилж байсан. Алагдсаных нь дараа, ээ бурхан минь хүний хайлан гээд л.." хэмээн жиргэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn