Энэтхэг: Эмч нар жагсаал өрнүүлж байна

114

Баруун Бенгалд байрлах "RG Kar" Анагаах ухааны коллежид эмэгтэй эмч амиа алджээ. Шүүх шинжилгээний байгууллага тухайн эмэгтэйг хүчирхийлүүлж, зодуулж амиа алдсан гэж мэдэгдсэн байна. Колкатагийн дээд шүүх хэргийг Мөрдөн байцаах төв товчоонд (CBI) шилжүүлсэн. Уг товчоо шалгалт явуулснаар тухайн эмэгтэй амиа хорлосон байж болзошгүй гэжээ.
Өмнө нь эмнэлгийн ажилтан хүчирхийлэлд өртсөн хэрэг удаа дараа гарч байсан Энэтхэгийн хувьд эмч нарыг аюулгүй байдлыг хангалттай сайн хамгаалж чадах хууль тогтоомж байдаггүй.
Тиймээс өнгөрсөн Даваа гаригаас /2024.08.12/ эхлэн хүний эрхийн идэвхтэн, эмч нар Колката хотод шударга ёс тогтоох, эмч нарын аюулгүй байдлыг хангах хууль гаргахыг уриалж жагсаж байна. Мөн зарим эмнэлгийн төвүүд тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоож эсэргүүцлээ илэрхийлж буй. Түүнчлэн өнөөдрөөс/2024.08.15/ эхлэн Дели, Карнатака, Одиша, Ассам, Чхаттисгарх, Мадхья Прадеш, Тамил Наду зэрэг бусад мужуудад “Шөнийг сэргээе” нэртэй эсэргүүцлийн жагсаал болох төлөвтэй байна гэж жагсаал зохион байгуулагч мэдэгдэв.
Жагсаал хурцадмал байдалд орох магадлалтай байсан тул цагдаа нар дахин шалгалт явуулж, "RG Kar"-д үйлчлүүлдэг сайн дурын ажилтан Санжой Ройг сэжигтнээр татан авсан байна. Тэрбээр хэрэг үйлдсэн гэх нотлох баримт олдсон гэж орон нутгийн хэвлэлээр мэдээлжээ. Гэхдээ хохирогчийн эцэг эх энэ хэргийг бүлэглэн хүчингийн хэрэг гэж сэжиглэж байгаа аж.
Эх сурвалж:BBC
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn