Орон нутаг дахь анхны "Гал унтраах робот"-ыг Өмнөговь аймагт нэвтрүүллээ
Онцгой байдлын аюулгүй ажиллагаанд нэн шаардлагатай гал унтраагч робот болон эрэн хайх ажиллагаанд ашиглагддаг дулаан мэдрэгч дроныг орон нутгийн төсвөөр шийдвэрлэн Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт аймгийн удирдлагууд хүлээлгэн өглөө. Энэхүү гал унтраагч робот нь хүн хүрч унтраах боломжгүй өндөрт үүссэн галыг унтраах чадвартай. Дулаан мэдрэгч дрон нь амьд биетийн дулааныг мэдэрдэг учир эрэн хайх ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.