Өмнөговь аймагт улаанбурхан өвчний тохиолдол батлагджээ

8

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд улаанбурхан өвчний тохиолдол батлагдсан байна. Улаанбурхан өвчин улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 11 тохиолдол бүртгэгдлээ.
Энэ өвчин бол вирусийн гаралтай, өндөр халдварлалттай байдаг, бүх насны хүн тусах эрсдэлтэй юм. Иймд эцэг эхчүүд, сурагчид амны хаалт тогтмол зүүж, уг өвчний шинж тэмдэг илэрсэн бол даруй харьяа өрхийн эмнэлэгтээ хандахыг анхаарууллаа.
Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг нь халуурах, нүдний салст улайх, үрэвсэх, хамраас нус гоожих, ханиалгах, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх, нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурах зэргээр илэрдэг байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn