Л.Оюун-Эрдэнэ: Хилийн боомтын төмөр замыг холбох бүтээн байгуулалтыг тавдугаар сард эхлүүлнэ

0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Энэ үеэрээ дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрээр "Хэлэлцээр соёрхон батлагдсан тохиолдолд ирэх тавдугаар сард багтааж бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, 2027 онд бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа. Мөн гэрээ соёрхон батлагдсан өдрөөс эхлэн нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ.
Олон улсын худалдааны тарифаас үүссэн том нөхцөл байдал үүсэж байна. БНХАУ-д тарифын бодлого хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор гангийн үйлдвэрлэлийн хэмжээ өөрчлөгдөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг хурдан хугацаанд эхлүүлж чадсанаар худалдан авагчидтайгаа урт хугацааны хамтын ажиллагааны томоохон төслүүдийг эхлүүлэх боломж бүрдэж байна. Нүүрсний үнийн уналтаас шалтгаалан буурч байгаа төсвийн орлогыг экспортод гаргах нүүрснийхээ хэмжээгээрээ нөхөх боломжтой" гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn