Тариаланч, үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байна

0

Хаан Банк газар тариалан, тогтвортой хөдөө аж ахуй, кластерийн хөгжлийг дэмжих зорилгоор тариаланчид болон газар тариалангийн бизнес эрхлэгчдэд зориулсан ногоон санхүүжилтийн шинэ боломжуудыг санал болгодог билээ. 
Энэхүү зээл нь тариаланчид, техник хэрэгсэл нийлүүлэгчид, гурил, тэжээл боловсруулах үйлдвэрүүд болон борлуулагчид зэрэг хөдөө аж ахуйн кластерын бүх оролцогч талуудад нээлттэй бөгөөд бусад бизнесийн зээлүүдээс дунджаар 1.2 - 3.6 хувиар бага хүүтэйгээрээ онцлог.
Зээлийн зориулалт
Тариаланчид болон бизнес эрхлэгчид дараах зориулалтаар хөнгөлөлттэй санхүүжилт авах боломжтой.
Тариаланчдад:
  • Үр бэлтгэх, бордоо болон ургамал хамгааллын бодис худалдан авах
  • Усалгааны системээ шинэчлэх, сайжруулах
  • Техник, тоног төхөөрөмжийн сэлбэг хангалт
  • Барилга байгууламж барих, засварлах
  • Урт хугацааны хөрөнгө оруулалт хийх
Бизнес эрхлэгчдэд:
  • Түүхий эд худалдан авах
  • Боловсруулах үйлдвэрлэл явуулах
  • Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
  • Технологийн шинэчлэлт хийх
  • Эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх
Зээлийн нөхцөл:
Үр тарианы өртгийн сүлжээнд оролцогчид
Хаан Банкны зүгээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластерийн  сүлжээнд оролцогч талуудад таатай нөхцөлтэй зээл, санхүүжилт олгоход хамтран ажилласнаар урт хугацаандаа Монгол Улсын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудад хувь нэмэр оруулах төдийгүй хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд бодитой дэмжлэг үзүүлж, олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нэмэгдүүлэхэд томоохон алхам болох юм.
Хамтын өсөлт төгөлдөр – Хаан Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn